X

Эмчилгээ, сувилгааны тасаг

 Эмчилгээ, сувилгааны тасаг нь Өвөр Жанчивлин сувилал нээгдэж эхэлсэн 1955 оноос эхлэн улирлын байдалтай ажиллаж, архаг өвчин, эмгэгийг анагаахад рашаан болон бусад эмийн бус эмчилгээний хүчин зүйлсийг хэрэглэж эхэлсэн ууган тасаг юм.Манай тасаг нь сэргээн засах оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу сувилуулагчдыг хүлээн авч эмчилгээ, сувилгааны тусламж, үйлчилгээг рашаан, шавар ус, зүү, физик эмчилгээ, гэдэг, цөс угаах, иллэг зэрэг сэргээн засах бүхийл эмчилгээ, үйлчилгээ хийж 180 ортой ажиллаж байна.  
Хүлээн авах тасагт хүлээн авах программ суулгаж, мэдээ тайлангаа цахим хэлбэрт шилжүүлсэн.  
Бид монгол улсын эрүүл мэндийн салбарт сэргээн засах эмчилгээг цогц байдлаар хөгжүүлж, хүн амын хөдөлмөрийн чадвар алдагдуулах өвчин, эмгэг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж , оношилж, эмчлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодьтой хувь нэмэр оруулахыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.