"Өвөр жанчивлан" ххк-ны захиргаа, санхүү, аж ахуйн тасаг нь компаны хөгжлийн хэтийн төлөв, стратеги, богино болон урт хугацааны зорилтот түвшин, хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө боловсруулан,зах зээлийн орчны нөлөөллийг тооцож, ашиг, орлого нэмэгдүүлэх санал,дүгнэлт гарган ажиллаж байна.
Сувилуулагчдын эрэлт, нийлүүлэлтийн уялдаа холбоо, сувилгаа эмчилгээ зардалын үр ашгийн үзүүлэлтэд эдийн засгийн шинжилгээ ,судалгаа хийж, компаны өөрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааг хууль тогтоожийн дагуу эрхлэн гүйцэтгэж, зарцуулалтад бүртгэлээр, тавих, хяналтыг сайжруулан ажиллаж байна. түүнчлэн эмнэлгийн хэрэглэлийн норм, норматив, горимын дагуух зарцуулалт, бэлтгэн нийлүүлэлт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад дотоод хяналтыг сайжруулж, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажилладаг.
2014-2015 онд компаны дотор, гадна тохижилтыг сайжруулж, эмчилгээ, сувилгааны ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор сувиллын гадна пасадыг шинэчлэх засах, гадна төмөр хашааг шинээр сольж тоосгон суурьтай төмөр хайсан хашаа болгох, хашааны хаалга солих зэрэг ажлууд хийгдлээ. Сувиллын арын өрөөнүүдийн хана, таазанд засвар хийж, шалыг нь паркетлаж , цонхны модон тавцанг чулуун болгож сольсон. Бүтэн люкс, 6-д иж бүрэн засвар хийж тавилгуудыг шинэчилж сайжрууллаа.Сувиллын 1 дүгээр байрыг халуун устай болгож, бүжгийн болон хоолны заалуудад засвар хийж тавилга, эд хогшилд шинэчлэл хийв.
Сувилуулагчдын үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангах, чирэгдэл, хүлээгдэлийг багасгах зорилгоор сувилуулагч хүлээн авах, бүртгэлийн үйл ажиллагаанд шинэ менежмент нэвтрүүлж нэг цэгийн үйлчилгээнд шилжиж, сувилуулагчдын төлбөр, тооцоог хотын төлөөлөгчийн газарт нэг мөр хийдэг болсноор үйлчилүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилсэн.
Байгууллагын цахилгаан, дулаан, сантехникийн байгууламжийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, рашааны болон гүний худаг, шугам, хоолойн гэмтэл, бөглөрөл, хэвийн бус байдал гаргуулахгүй байх, засвар үйлчилгээг дор бүр нь хийх, эмчилгээний шавар болон рашааныг хэвийн горимын дагуу халаах, усны даралтыг стандарт түвшинд тогтмол байлгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим, дүрмийг чанд мөрдөн ажиллахад онцгой анхааран ажиллаж байна.
Баруун гар талаас
Хүнсний нярав Содонсүрэн
Статистикийн туслах ажилтан С.Тунгалаг
Програм хангамжийн мэргэжилтэн З.Чимэгээ
Хүний нөөцийн менежер С.Мягмардулам
Ц.Отгонсүрэн
Захирал
Хишигбаяр
Менежер
Ууганжаргал
Аж ахуйн дарга
Ганболд
Жолооч